send link to app

Niislel Guide app for iPhone and iPad


4.4 ( 5264 ratings )
Lifestyle Book
Developer: Sorako LLC
Free
Current version: 2.0.5, last update: 7 years ago
First release : 03 Jan 2014
App size: 23.57 Mb

Хэдийгээр бид нийслэл хотдоо төрж, өсч, ажиллаж, амьдарч байгаа ч өнөөгийн хөгжлийн өндөр хурдыг гүйцэж, хаана, юу шинээр буй болж байгааг тэр бүр мэдэж чаддаггүй.

Тэгвэл таны ажлын ойролцоо ямар coffee shop нээгдсэнийг, ямар гайхалтай үйлчилгээнүүд бий болж буйг, бас соёл урлагийн ертөнц, шинэ брэндүүдийн талаарх цоо шинэ мэдээллүүдийг байнгын эрэл хайгуулын үр дүнд олж мэдэж, мэдээлж байдаг Нийслэл guide сэтгүүл та бүхний мэдлэгт үргэлж “update” хийхийн төлөө ажиллаж байна.

Манай аппликэйшн хэрэглэгчдэд хамгийн эвтэй байхаар шийдэж өгсөн функцуудтэй бөгөөд нэг ёсны халаасанд байнга явдаг ухаалаг хөтөч байх юм.
Нийслэл guide сэтгүүлийн эрхэм хэрэглэгчид шинэхэн дугаар гарсан даруйд шүүрэн авч, шинэ содон бүхэнтэй танилцдаг болсноор бидний байнгын уншигчдын тоо улам бүр нэмэгдсээр байна. Бид хот даяар 100 гаруй түгээлтийн цэгтэй ч зарим уншигчдад маань сэтгүүл огт хүрэлцдэггүй.

Түүнчлэн сэтгүүлийн эрэлт хэрэгцээ өндөр байдаг нь судалгаагаар нотлогдсон. Тиймээс бид ухаалаг утас хэрэглэдэг хүн бүрт дөхөм байж чадах хэлбэрийг санал болгохоор шийдсэн билээ.

Одоо iPad, iPhone-ын хэрэглэгчид манай сэтгүүлийг үнэгүй татаж авч унших боломжтой боллоо. Ингэснээр сэтгүүлээ түгээлтийн цэгт хүрэхээс нь өмнө авч, тухайн сарын үзвэр, аялал+амралт, шопингийн төлөвлөгөөгөө цаг алдалгүй гаргах боломж нээгдэх юм.

Манай аппликэйшнийг ашигласнаар та хэрэгцээтэй мэдээ мэдээллээ түргэн шуурхай авахаас гадна үзвэр, үйлчилгээнд үнэлгээ өгч, сошиал медиа дээр найз нөхөдтэйгөө хуваалцах боломжтой. Та сонирхолтой үйл явдлаас хэзээ ч хоцрохгүй. Учир нь үзэхийг хүссэн үзвэрээ Нийслэл guide аппликэйшн дээр сануулж, төрөл бүрийн байгууллагын хаяг, утсыг авч хадгалснаар цаг хугацаагаа хэмнэнэ. Хурууныхаа өндгөөр дэлгэцийг мэдрээд л нийгмийн амьд харилцаа үүсгэх тул уйдах зав танд огтхон ч гарахгүй.

Энэхүү сонголтоосоо байнга таашаал авч байх болно гэдэгт тань итгэлтэй байна.

Latest reviews of Niislel Guide app for iPhone and iPad

Great job
Clean and well executed. Lots of good ever-green content.
The most needed magazine in Ulaanbaatar!
If you are living in UB and you are Mongolian or foreigner whatever its the best helper and the most needed magazine for you!
Yostoi goy!!!
Buh iPhone heregledeg Ulaanbaatarchuud tatah yostoi app bna!!!
Write review